TEKKEN 6 ТҮҮХ



Тэккэн 6
Өмнөх Төмөр нударга тэмцээнд ялж Мишима Зайбацу-г өөрийн болгосон Казама Жин корпораци-ын хүчийг ашиглан олон улсын дунд том гүрэн болохын тулд бусад улсуудаас холбоогоо тасалж бүх улс үндэстэнтэй зэрэг дайн зарлав. Үүнээс  болж дэлхий даяар үймээс самуунд автаж хаа сайгүй иргэний дайн гарчээ.
Түүний эцэг Мишима Казуяа Жи-корпораци-ыг эзэмших болсон бөгөөд Жин-ий энэ шийдвэр өөрийнх нь бусад услуудыг эзлэх төлөвлөгөөнд саад болно гэж казуяа үзжээ. Тэр Жинийг зогсоох хэн нэгнийг олохын тулд түүний толгойд их мөнгө амлав. Харин Жин оронд нь “Төмөр нударга 6” тэмцээнийг зарлаж Жи-корпораци-ыг үгүй хийхээр шийджээ.
Тэр үед Тэккэн форс салааныхны дунд Ларс Александерсон гэх залуухан ахмад, дайн үймээс самууныг нэг мөр зогсоохын тулд Жи-Корпораци Мишима  Зайбацу-гын эсрэг бослого гаргахаар завдаж байлаа. Ларс даалгавраа биелүүлж яваад Босконович Алиса гэх андройдтой таарч, яг тэр үед Жи-корпорацийнхан тэдэн рүү галлаж дэлбэрэлтээс Ларс Алиса хоёроос өөр хүн амьд үлдсэнгүй. Дээр нь Ларс ой сонамжаа алдсан байлаа. Дараа нь тэр хоёр Ларсын өнгөрсөн дурсамжыг сэргээхээр аяллалд гарчээ. Жин өөрийнхөө хамгийн ойрын туслахууд болох Эдди, мөн Нина-г Ларсыг хөнөөлгөхөөр илгээнэ.
Аялынхаа дунд Ларс Алиса хоёр өмнөх Тэккэн цувралууд дээр гарч байсан хэд хэдэн дүрүүдтэй таарч, заримтай нь тулалддаг. Тэрээр мөн өөрийнх нь туслах байсан Тоүгоү гэх дэслэгчтэй таарах бөгөөд Ларсын дурсамж сэргэж тэрээр өөрийгөө Хэйхачи Мишима-гын нууц хүү гэдгээ санадаг.(Хэйхачи амьд үлдсэн бөгөөд Мишима Зайбацу-г Жин-ээс хэрхэн булааж авахаа төлөвлөж байлаа). Ларс Алиса хоёр дараахан нь Хэйхачи-тай таарч түүнийг ялаад алахаар завдах боловч эцсийн мөчид шийдвэрээ өөрчилж тэрнийг амьд үлдээнэ. Хэйхачи тэр хоёр, хамтарч хүчээ нэгтгээд Жинийг буулгаж авах санал тавьдаг боловч тэд татгалзана.
Ларс Жулиа Чанг гэх эмэгтэйг Жи корпораци-ынхнаас мултрахад нь тусалдаг . Хариуд нь Жулиа-гын сайн найз Чаолан Лий тэдэнд туслахаар болно. Ларс алиса хоёр явсаар Жи-Корпораци-ын төв байранд ирж зэвсэглэсэн тусгай хүчнийхэнтэй таарах үед Тоүгоү болон түүний цэргүүд Ларс-д туслахаар ирдэг. Тэд мөн Казуяа-тай нүүр тулж түүнийг ялах боловч түүнийг барьж чадалгүй зугтаалгана. Тоүгоү тулааны дунд амь эрсдэж Ларс түүнийг өшөөг авахаа амлана.
Дараа нь тэр хоёр Мишима метроны замаас галт тэргэнд нууцаар сууж Мишима Зайбацу-гын төв цамхагт очдог. Цамхагын оройд тэд Жин-тэй нүүр тулан түүнтэй тулалдах боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Жин Алиса-гын програмыг дахин ачаалж түүнд Ларс руу дайр хэмээн тушаал өгнө. Үнэндээ Алиса-г Жин явуулсан бөгөөд Ларсын үйл хөдөлгөөнийг тагнах зорилготой байсан боловч Жи-корпораци-ын гэнэтийн дайралт түүний төлөвлөгөөнд саад учруулж, Алиса дахин ачаалагдсан байж. Ларс Алисаг ялж, Алиса ум хумгүй зугтан одно. Дараахан нь Равэн гарч ирж Ларс Алиса хоёрыг бүхэл аяллын турш мөрдөж байснаа хэлээд хамтрах санал тавихад Ларс түүнийг нь зөвшөөрдөг.
Равэн Жинийг цөлийн зүг нисдэг тэргээр хөдлөхийг харсан гэдгээ хэлж, тэр хоёр явсаар цөлийн тэг дунд мартагдсан чөтгөр болох Азазэл оршдог гэх мартагдсан сүмд очно.         Ларс Равэн хоёр дахин Казуяатай тулгарч өөртэй нь цусан төрөл гэдгийг мэдсэн Казуяа түүнийг зэвүүцэж тулаанд дуудах боловч дахин ялагддаг. Сүмийн гүнд Ларс Равэн хоёр Азазэлтэй тулгарч түүнтэй тулалдана. Азазэл өөрийгөө ердөө л хүний бүтээсэн бүтээл, хүмүүсийн хийсэн нүглийг цайруулахын тулд хүн төрөлхтөнийг устгах зорилготой гэдгээ хэлнэ. Эцэст нь Азазэл ялагдаж өөрийгөө үгүй хийнэ. Азазэл үгүй болсны дараа сүмийн барилга нурж эхлэх бөгөөд Ларс Равэн хоёр амжиж тэндээс зугтана.
Сүмийн гадна тэд Жин-тэй тулгарна. Жин Алиса-д тэдэн рүү дайрахыг тушааж, Алиса-г ялсныхаа дараа Ларс түүнийг дахин ачаалж хуучин төрхөнд нь оруулна. Алиса үгүй болохоосоо өмнө хоромхон хугацаанд Ларстай дахин уулздаг.  Уур хилэнд автсан Ларс Жин-тэй тулалдаж ялаад, эцэст нь Жин Ларс-д өөрийнхөө жинхэнэ зорилгыг илчилнэ.
Зафина-гын түүхийг сонсож Азазэлийн тухай мэддэг болсны дараа, Жин түүнийг сэргээх ганц арга бол дэлхий ертөнцийг муу муухай сэтгэл хөдлөлөөр дүүргэх гэдгийг мэдэж байж. Тиймээс тэр түүнийг сэргээхийн тулд дайн зарлахаар шийджээ.  Дэлхий ертөнц тэр аяараа том корпорациудын мэдэлд байхыг Жин өөрөө ч дургүйцдэг байсан ба дайн зарласнаар тэр хүчнүүд юу ч үгүй замхарч дэлхий ертөнц эрх чөлөөтэй амар тайван болно гэж бодсоноо хэлжээ.
Азазел бүрэн үгүй болоогүй байв. Түүнийг зөвхөн Devil Ген бүхий хүн л дийлж чадах байлаа. Хэрвээ түүнийг ялбал Жин Devil Ген–ээс салж өөрийнхөө доторх чөтгөрөөс чөлөөлөгдөх байж.
Илүү хүчирхэг болсон Азазэл нуранги дундаас гарч ирэв. Жин Devil хүчээ гаргаж Азазэлд үхлийн цохилт хийсэн боловч тэд хоёулаа хоёр тийш шидэгджээ.
Лий Алиса-г засаж өгнө гэж амласан учраас, Ларс Алиса-гын биеийг түүнд аваачдаг. Тэндээсээ Равэнтэй салах ёс хийн салцгаана.
Түүний дараахан Ларс-д дуудлага ирж түүнд шинэ ажил санал болгох бөгөөд, энэ дуудлагаар яг юу ярьсан нь одоог хүртэл тодорхойгүй.
Равэн болон түүний хүмүүс цөлөөс элсэнд булагдсан Жин-ий биеийг олох бөгөөд  амьд үхсэн эсэх нь мөн тодорхойгүй. Ямартай ч түүний зүүн гар дээрх Devil-ийн тавьсан тамга арилаагүй байдаг бөгөөд, Азазэлийг ялсан хэдий ч Devil генээс чөлөөлөгдөж чадаагүй аж.

No comments:

Post a Comment

Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.