Дэлхийн кибер спортын тэмцээн
"WCG" буюу "Дэлхийн кибер спортын тэмцээн" нь (ДКСТ) өмнөд Солонгосын “Дэлхийн кибер спортын холбоо” гэх компаниас зохион байгуулдаг олон улсын видео тоглоомын тэмцээн юм. Энэхүү тэмцээнийг Samsung, Microsoft корпорацууд ивээн тэтгэдэг. Олон улсын ДКСТ-ын уриа нь:
"Beyond the Game" буюу “Тоглоомоос хол илүү” гэсэн уриа байдаг бөгөөд энэхүү уриаг мөн дэлхийн электроник спортын уриа болгон хэрэглэдэг.
Одоогийн байдлаар ДКСТ нь дэлхийд хамгийн том электроник спортын тэмцээн бөгөөд үүний холбоонд 78 орон нэгдсэн байна. (үүнд мөн манай орон ч багтана)
Уг тэмцээнийг дэлхийн кибер спортын олимпын тэмцээн ч гэж нэрлэдэг шалтгаан нь өөрийн гэсэн лого, билэг тэмдэгтэй, албан ёсны нээлтийн ёслол зохион байгуулж шууд цацдаг ба, оролцогчид алт мөнгө хүрэл медалийн төлөө өрсөлддөгөөрөө олимпын наадамтай тун төстэй.
Улс бүрийн энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрх авсан байгууллагууд жил бүр албан ёсны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж түүнээс шалгарсан шилдгүүд албан ёсны ДКСТ-д оролцох эрхтэй болдог. Шууд тэмцээний үеэр үзэгчдэд зориулсан хэсэг гэж байдаг бөгөөд интернетээр мөн шууд цацагддаг.
Энэхүү тэмцээний үеэр мөн тоглоом бүтээгч корпорацууд цуглан уулзалт хийдэг бөгөөд өөрсдийнхөө шинэ санааг хуваалцаж ирээдүйн кибер спортын болон хүн төрөлхтний бас нэгэн соёлын хувьд нийгэмд эзлэх байр суурийн тухай зөвлөлддөг.
· Зохион байгуулагдаж байсан түүх
Анх 2000 онд “Дэлхийн кибер спортын тулаан” нэрийн дор зохион байгуулагдаж байсан бөгөөд нээлтийн ажиллагаа нь 2000 оны 10 сарын 7-нд зохион байгуулагдаж байжээ. Үүнийг өмнөд Солонгос улсын Аялал жуулчлал соёлын яам болон Мэдээлэл харилцаа холбооны яам, Samsung корпораци ивээн тэтгэж байжээ. Анх 17 орны тоглогчид Quake III Arena, FIFA 2000, Age of Empires II, StarCraft: Brood War зэрэг тоглоомоор өрсөлдсөн байна.
-2001 оноос албан ёсоор Дэлхийн Кибер Спортын Холбоо гэгдэх болсон бөгөөд өмнөд Солонгосын Сөүл хотод нийт шагналын хэмжээ 600,000 долларын шагналтайгаар зохион байгуулагдаж байж. Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд тухайн жилийнхээ 3-9 саруудын хооронд зохион байгуулагдсан бөгөөд үндсэн тэмцээн 12 сарын 5-аас 12 сарын 9 хооронд зохион байгуулагджээ. Уг тэмцээнд 37 орны 389,000 тоглогчид оролцсоноос үндсэн тэмцээнд 24 орны 430 тоглогчид шалгарч байж.
-2002 онд өмнөд Солонгосын Даэжон хотод арай том шагналтайгаар буюу 1,300,000 америк долларын шагналтайгаар зохион байгуулагдаж байж ээ. Үүнд 45 орны 465,000 тоглогчид оролцож 450 нь сүүлийн шатанд үлдэж байж ээ.
-2003 онд дахин Сөүлд зохион байгуулагдаж байсан ба шагналын сан нь 1,300,000 америк доллар болж нэмэгдэж байж ээ. Мөн энэ жилээс Xbox-консолийн тоглоомуудыг оролцуулах болж.
-2004 онд Сан Франциско-д зохион байгуулагдсан ба шагналын сан нь 2,500,000 америк доллар болж, сүүлийн шатанд 642 тоглогч шалгарч байлаа.
Үүнээс хойш дэлхийн олон оронд 2005 онд Сингапурт, 2006 онд Итали-д зохион байгуулагдаж байсан ба энэ үед Microsoft корпораци албан ёсны ивээн тэтгэгч болсон байж ээ. Тиймээс тэмцээнд ихэвчлэн Xbox, эсвэл PC-нд зориулагдсан тоглоомууд сонгогддог байж.
-2007 онд Америк улсын Сийтл хотод зохион байгуулагдсан ба нийт шагналын сан нь 4,000,000 америк доллар байв. 2008 онд Германы Гологнэ-д зохион байгуулагдсан ба уг тэмцээнд анх удаа гар утасны толгоомын төрөл орсон байж ээ. 2009 онд Хятадын Чэнгдү-д, 2010 Америкийн Лос Анжэлэс-д зохион байгуулагдсан ба уг тэмцээнийг интернетээр WCG Ultimate Gamer нэрийн дор шууд цацдаг байна.
-2012 онд Хятадын Жиангшу-д зохион байгуулагдахаар товлогдсон боловч ямар тоглоомын төрлөөр өрсөлдөх болон тэмцээн хэдийд зохион байгуулагдах нь одоогоор тодорхойгүй байгаа. Оролцох төрлүүдийг санал асуулгаар шийддэг бөгөөд та бүхэн ч бас дараах хаягаар өөрсдийнхөө саналыг өгч болно.
http://www.wcg.com/renew/fanzone/promotions/titleselection.asp
·
Тулааны төрөл (Fighting) болон "Tekken 6: BR"
Одоогоор ДКСТ нь Casual буюу энгийн, Fighting буюу тулаант, FPS (First person shooter) буюу буудалцдаг, Racing буюу уралдааны, RPG (Role palying game) буюу дүрд орж тоглодог, RTS (Real time strategy) болон MOBA (Multiplayer Online Battle Arena) буюу стратегийн, Sports буюу спортын тоглоом гэсэн төрлүүдээр зохион байгуулагддаг.
Үүнд дурдагдсан Fighting буюу тулаант төрлөөр сүүлийн гурван жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний жилдээ Virtual Fighter 5, сүүлийн хоёр жилд Тekken 6: BR тоглоомууд сонгогдож байсан болно. Манай орон уг тэмцээнд оролцох эрхтэй боловч FPS буюу буудалцдаг, RTS Real time strategy) буюу стратегийн төрлүүдээр л оролцдог.
·
Монгол улс ба "WCG"
Манай улс World Cyber Games” Олон Улсын байгууллагад “МWCG” холбоо нэртэйгээр 2011 оны 3 сард албан ёсоор элсэн орсон. Тэрхүү байгууллага “WCG Grand Final” болон “WCG Asian Championship”-д Монголын баг тамирчдыг идвэхтэй оролцуулан дэлхийн хэмжээнд гаргахаар зорин ажиллаж байгаа бөгөөд тэрхүү зорилгынхоо хүрээнд жил бүр “Монголын Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийг зохиодог. Энэхүү байгууллага 2010 оны 11 сард “WHO IS YOUR DADDY”, 2011 оны 6 дугаар сар 4,5-нд “MONGOLIAN WCG 2011” Preliminary Dota Allstars, 2011 оны 6 дугаар сар 11,12-нд “MONGOLIAN WCG 2011” Preliminary Counter Strike тэмцээнүүдийг Шинэ үеийн кола-Монгол ундаа “Пэпси” брэнд ивээн тэтгэн зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг : www.wcg.mn
Гэвч уг тоглоомууд дэлхийн хэмжээнд сонгогддоггүй бөгөөд зөвхөн бүсийн аварга шалгаруулах төрөлд л сонгогддог учир уг тоглоомуудаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжгүй юм.
No comments:
Post a Comment
Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.