Tekken: Blood Vengeance ба Tekken Hybrid
Тэккэн цусан өшөө буюу ( 鉄拳 ブラッド・ベンジェンス Тэккэн – Бүраддо Бэнжэнсү) нь 2011 онд тэккэн цуврал дээр үндэслэн хийгдсэн 3D анимэшон кино юм. Digital Frontier студид бүтээгдэж, Asmik Ace Entertainment-д хэвлэгдсэн бөгөөд 2011 оны 9 сарын 3-наас японы кино театруудаар цацагдаж эхэлсэн. 2011 оны 11 сарын 22-нд DVD хэлбэрээр худалдаанд гарсан (зөвхөн 2D хувилбар) ба 11 сарын 2-нд Blu-ray Disc хэлбэрээр мөн худалдаанд гарсан. Энэхүү Blu-ray хувилбарт нь PlayStation 3 консолд зориулагдсан тоглоом болох Tekken Hybrid-ыг багтаасан байсан ба энэхүү тоглоом нь Nintendo 3DS-д зориулагдан Tekken 3D: Prime Edition нэртэйгээр гарч байжээ.
Бүтээгдэх явц
Энэхүү анимашон кино нь 2011 оны 5 сарын 5 нд Namco-гын Дубай хотод зохион байгуулсан "LevelUp" хэмээх арга хэмжээн дээр анх зарлагдсан бөгөөд энэхүү киног бүтээхэд зөвлөгчөөр Юоүчи Мори (Appleseed), зохиолчоор Дай Сато (Cowboy Bebop) зэрэг хүмүүс оролцсон ба өмнөх Тэккэн 5, 6-гын анимэшон хэсгүүд дээр ажиллаж байсан Digital Frontier студид бүтээгджээ.
Тэккэн цувралыг зохиогч Кацухиро Харада энэ кино нь өмнөх 2010 оны live-action кинотой огт холбоогүй хэмээн тэр арга хэмжээн дээр зарласан бөгөөд тэрээр хэлэхдээ:
“Бид тэрхүү том алдааг бөглөх гэсэндээ үнийг хийж байгаа хэрэг биш. Фэнүүд үргэлж л биднээс 3D кино хийхийг хүсдэг байсан. Түүнд нь л хариу барьж байгаа хэрэг... Зөвхөн Тэккэний фэнүүд ч биш хэн ч үзээд таалагдахаар тийм л кино хийхийг хүссэн юм” гэжээ.
Уг 3D киног Англи Япон хэлээр дуу оруулан гаргасан ба өөр хэд хэдэн хэлээр хадмал орчуулгатай гарчээ. Тэккэн видео тоглоомын цувралд дуу оруулж байсан хүмүүс тэрхүү дүрүүд дээрээ мөн дуу оруулжээ. Кино зохиолыг Cowboy Bebop хэмээх цувралаараа олонд алдартай Дай Сато бичсэн байна.
Уг киноны Blu-ray хувилбар нь PlayStation 3 консолд зориулсан тоглоом болох “Tekken Hybrid” хэлбэрээр гарсан бөгөөд Blu-ray тоглуулагчид хийвэл 3D кино явахаас гадна тухайн Blu-ray дискээ PlayStation 3-д хийвэл Tekken Tag Tournament цувралын HD(өндөр нягтаршилтай) хувилбар мөн Tekken Tag Tournament 2-ын бүрэн бус хувилбарыг тоглох боломж олгох аж.
No comments:
Post a Comment
Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.