“E3” болон “TEKKEN TAG TOURNAMENT 2”
E3 бол 17 жилийн турш зохиогдож байгаа видео тоглоом хөгжүүлэгчдийн шинэ бүтээлээ танилцуулдаг үзэсгэлэн билээ. Чухам энд л ирэх жил хүртэл бид юу тоглох вэ гэдгийг танилцуулдаг. Энэ жил 6-4 өөс 5-7-ийг хүртэл зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөлөө. Halo 4, Splinter Cell: Blacklist, FarCry3, Crysis3, Black OPS 2, God of war Ascendation, Dead Space 3, Resident Evil 6 гээд хуучны гайхалтай цувралуудын шинэ хувилбарууд мөн Last Of Us, Beyond, Playstation Allstars, Gods Among Us, Dishonored, Hybrid гэх мэт шинэ шинэ олон ч цуврал танилцуулагдлаа.Эдгээрийн дунд мөн өнгөрсөн сарын дундуур энэ жилийн 9-14, 15-нд нээлтээ хийнэ гэж зарласан TTT 2-ийн консолд зориулсан хувилбар танилцуулагдсан юм.
Консол хувилбар нь өмнө нь arcade дээр гарсан Unlimited хувилбар дээр үндэслэн хийгдсэн ба 50 гаран дүрүүдтэй , Arcade хувилбарын 41 дүрүүд дээр нэмэгдэн анхны Тэккэнээс Kunimitsu болон Michelle Chan,Тэккэн 2-оос Angel, Тэккэн 3-аас Ancient Ogre, Тэккэн4-өөс Combot зэрэг дүрүүд нэмэгдсэн байна. Arcade хувилбартай адилаар энэ хувилбарт ч бас ихэнх дүрүүд өөрсдийнхөө төрөлх хэлээр ярьдаг болсон ба жишээ нь Lili Францаар, Eddy Gordo болон Christie Monteiro Португалаар, Leo Kliesen Германаар Miguel Caballero Rojo Испаниар гэх мэт.
Gameplay-ийн хувьд Тэккэн 6-ийн "Bound" систем, харин "Rage" системийг өмнөх Таг-аас авсан ба Famitsu буюу хана нурах систем ч мөн шинэчлэгдэж нэмэгдсэн. "2 vs 2", "1 vs 2" эсвэл "1 vs 1") гэж дүрүүдээ сонгон тоглох боломжтойгоос гадна "Pair Play" буюу 4-н тоглогч хоёр хоёроороо хослон тоглох боломж нэмэгдсэн. Kunimitsu, Michelle Chang, Angel болон Ancient Ogre гэх зэрэг дүрүүд DLC-д багтаж байгаа бөгөөд pre-order захиалсан хүмүүст түрүүлж хүрэх ба бусад хүмүүс бага зэрэг хүлээх хэрэгтэй боловч огт нэмэлт төлбөр нэхэхгүй хэмээн Харада зарласан байна.
Мөн DLC-д 22 нэмэлт дүр багтаж нийтдээ 66 дүртэй болно гэсэн сураг сонсогдож байгаа боловч одоогоор баттай биш байна.
"TTT2" ба "Snoop Dogg"
Мөн E3-ийн эхний өдөр зарлагдсан шинэ зүйл нь рэппэр Snoop Dogg, Namco-той хамтран ажиллах болсон гэх мэдээ бөгөөд "TTT2"-т зориулан "Knock 'Em Down" нэртэй шинэ дуу бичүүлсэн ба " TTT2"-т түүний дүр бүхий "stage" нэмэгдэж байгаа аж.
No comments:
Post a Comment
Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.