TA бүхэндээ TEKKEN-ий бүрэн түүхийг орууллаа.TEKKEN гэгч чухам ямар намтар түүхтэйг мэдхэд тань тус болно. TEKKEN гэдэг нь япон ханзнаас үүсэлтэй бөгөөд TEK-гэдэг нь ТӨМӨР KEN-гэдэг нь НУДРАГА гэсэн утгийг илэрхийлж байгаа болно.

TEKKEN ТҮҮХ




 Төмөр нударга
Үндэстэн дамнасан корпораци Мишима Зайбацу-гын эзэн хүчирхэг, харгис догшин Мишима Хэйхачи  “Төмөр нударга” хэмээх тэрбүм долларын шагналтай тулааны тэмцээн зарлав. Дэлхийн өнцөг булан бүрээс найман тулаанч оролцохоор ирсэн бөгөөд тэдний нэг нь дийлдэшгүй дэлхийн шилдэг тулаанч, шагналын мөнгөний төлөө бус зөвхөн Хэйхачи-гаас өшөөгөө авахын төлөө ирсэн нэгэн байлаа
Тэр хүн бол Мишима Казуяа. Хэйхачи-гын төрсөн хүү. Казуяа-г таван настай байхад Хэйхачи түүнийг өөрийнхөө хүү мөн эсэхийг нотлохын тулд өндөр уулын хавцал дээрээс шиджээ(түүний хүү мөн бол амьд үлдээд эргэж гарч ирэх ёстой байв). Казуяа амьд үлдсэн хэдий ч цээжиндээ гүн шарх авч аажмаар үхэж байлаа. Яг тэр үед Devil гарч ирж, Казуяа-д өөрийнхөө сүнсийг түүнд өгч оронд нь хүч чадлаа эргүүлэн авах санал тавив. Үзэн ядалт уур хилэндээ хөтлөгдсөн Казуяа үүнийг зөвшөөрчээ.
Тэр явдлаас 21 жилийн дараа Төмөр нударга тэмцээн зарлагдлаа. Одоо бол Казуяа хэзээ ч ялагдаж үзээгүй аварга болжээ(Түүний ялж үзээгүй ганц тохиолдол нь Паул-тай тэнцсэн явдал байлаа). Казуяа өрсөлдөгчөө ялан явсаар эцсийн шатанд Хэйхачи-тай тулалдахаар болж Хэйхачи түүнийг 21 жилийн өмнө шидсэн нөгөө хавцал дээр хүлээж байлаа. Цуст тулаан хэдэн цаг үргэлжилж Devil-ийн хүчийг авсан Казуяа-д Хэйхачи ялагдаж ухаан алджээ.
Казуяа эцгийнхээ биеийг өнөөх хавцал дээрээс шидэж ялагч болсондоо баясан хүйтнээр инээмсэглэх аж. Одоо бол тэр Мишима Зайбацу-гын эзэн.

No comments:

Post a Comment

Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.