TEKKEN 2 ТҮҮХ
Төмөр нударга “2”
Төмөр нударга тэмцээний дараа хар шуурга тавьсан шөнөөр хавцлын ёроолоос хэн нэгэн дээш мацсаар гарах аж.
Өмнөх тэмцээн өнгөрснөөс хойш 2 жил өнгөрч. Казуяа-гийн удирдлаган доор Мишима Зайбацу хэзээ ч байгаагүйгээр хүчирхэг болж өргөжин тэлжээ. Хүн барьцаалах, сүрдүүлэх, хулгайн наймаа гэх зэрэг хууль бус зүйлсд ч орооцолдох болсон байв.
Үнэндээ энэ бүх хэргийн цаана Devil Казуяа-гийн үйлдэл бүрийг зааж зөвлөж, Казуяа-гын биеийг бүрэн эзэлэхийг оролдож байлаа. Анна Виллиамс гэх хөлсний алуурчинд Казуяа-г алах захиалга хэн нэгэн өгсөн боловч даалгавраа биелүүлж чадалгүй Казуяа-д баригдаж түүний дор ажиллах болж. Өмнөд америкийн алдагдсан эрдэнэсийн төлөө ээжийг нь Мишима Зайбацу-гынхан хулгайлсан учир Мишээл Чанг өшөөгөө авахаар зэхэж байлаа. Казуяа-гын хамгийн том өрсөлдөгч амьтны эрхийг хамгаалагч Казама Жүн, Казуяа-г ховордсон ан амьтны наймаа хийснийх нь төлөө баривчлах тушаал авсан байв.
Өөрийнхөө эцэг Хэйхачи-г үхээгүй гэдгийг сонссон даруйдаа өөрийнхөө бүх дайснуудаас нэг мөр салахын тулд Казуяа Төмөр нударга 2-ыг өмнөхөөсөө мянга дахин их шагналтайгаар(нэг триллион доллар) зарлав.
Тэмцээний үеэр Жүн Казама, Казуяа-тай нүүр тулсан боловч түүнд хайртай болсон байж. Жүн тэмцээнээс өөрийнхөө саналаар гарч, тоглоомын дундуур түүнийг жирэмсэн болсон байхыг харуулдаг. Хэйхачи ч мөн Төмөр нударга-д орсон байдаг бөгөөд эцсийн тулаанд эцэг хүү хоёр дахин уулзав.
Эхний үед хэйхачи ялж, Казуяа-д Devil-г ашиглан бүх хүчээ гаргах боломж өгөхгүй байв. Эцэст нь Казуяа чөтгөртэй төстэй биет болж хувирчээ. Гэвч энэ төрхөндөө ч Хэйхачи-д ялагдаж Казуяа ухаан алдаж Devil түүний биеийг орхин одов.
Дараахан нь Devil, Жүний төрөөгүй хүүгийн биеийг эзлэх гэж оролдсон боловч Жүн түүнийг хамгаалж, Devil өөр хэн нэгний биеийг хайхаар нисэн одно.
Хэйхачи, Казуяа-гын биеийг дэлбэрч буй галт ууланд аваачин шидэж эцэст нь хүүгээ хороож корпорациа эргүүлэн авлаа.
No comments:
Post a Comment
Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.