TEKKEN 3 ТҮҮХ



Төмөр нударга “3”
Төмөр нударга “2” тэмцээнээс хойш 15 жил өнгөрч Казама Жүн Яакүшима гэх газар хүүтэйгээ хамт амар тайван амьдрах аж. Түүний нэр Жин, Казуяа-гын төрсөн хүү. Ээж нь түүнд үргэлж санаа тавьж Мишима Зайбацу-гаас аль болох хол байлгахыг хичээж байлаа.
Хэйхачи Мишима энэ хугацаанд Тэккэн Форс (Tekken Force) гэх Мишима Зайбацу-г хамгаалах цэргийн байгууллага байгуулсан байв. Компаныхаа хөрөнгийг ашиглан дэлхийн энх тайвны төлөө Хэйхачи маш олон зүйлд хувь нэмэр оруулсан байлаа. Гэвч тэр үед Мэксик-д судалгаа хийж явсан Тэккэн Форс салааныхан нууцлаг биетын дайралтанд өртжээ. Ганц амьд үлдсэн цэрэг Хэйхачи-д товчхон хэдий ч мэдээлэл илгээж амжсан ба тэр нь “Огрэ” “Тулааны бурхан” гэх хоёрхон үг байлаа. Эрж явсаар энэ талаар эртний бичээс олж уншсаны дараа Хэйхачи-гын дэлхийг эзэгнэх мөрөөдөл нь эргэн сэргэжээ. Огрэ-г барих гэсэн ганц л зорилго өмнөө тавив.
Түүний дараахан дэлхийн тулааны мастерүүд нэг нэгээрээ алга болсоор, Хэйхачи энэ бүхнийг Огрэ хийж байгаа гэдгийг гадарлаж байв. Яакушима-д Жүн, Огрэ өөр лүү нь зорин ирж явааг зөн совингоороо мэдрээд Жин-д Огрэ-гын тухай түүний зорилго зөвхөн өөрийнх нь араас ирж яваа гэдгийг дуулгаж Хэйхачи дээр очиж болохгүй хэмээн захижээ. Жиний 15 насны төрсөн өдрөөр Огрэ тэдэн рүү дайрчээ. Ээжийнхээ үгийг зөрчиж Жин Огрэ-тэй тулалдахаар оролдсон боловч Огрэ түүнийг байшингаас гартал нь цохиж ухаан алдуулав. Жинийг сэрэх үед амьдарч байсан байшин нь юу ч үгүй нуранги болж ээж нь ор сураггүй алга болсон байлаа.
Өш хонзондоо хөтлөгдсөн Жин, Хэйхачи дээр очиж өөрийгөө хүчтэй тулаанч болгон сургахыг гуйв. Хэйхачи саналыг нь зөвшөөрч Жин-ийг Мишима Ахлах сургуульд оруулжээ. Тэнд Жин Лин Шиаоюү-тэй сайн найзууд болцгоов.
Дөрвөн жилийн дараа Жин, Мишима каратэ-г гарамгай эзэмшсэн  хүчирхэг тулаанч болсон байв. Түүний 19 насных нь төрсөн өдрөөр Төмөр нударга “3“ тэмцээн зарлагдаж Жин эртний өшөөт Огрэ-тэй тулалдахаар бэлтгэв. Гэвч энэ бүхэн ердөө л Хэйхачи-гийн зохион байгуулсан, хүчирхэг тулаанчдыг ашиглан Огрэ-г дуудан гаргаж ирүүлэх төлөвлөгөө байсныг Жин ухаарсангүй. Энэ хооронд Огрэ Нина-г барьж өөрийнхөө шидээр түүнийг удирдаж Жин-ийг алуулахаар явуулжээ. Жин тэмцээн дээр Нина-тай тулгарч түүнийг ялж Огрэ-гийн шидийг арилгаж цааш тэмцээнээ үргэлжлүүлэв.
Тийнхүү эцсийн тулаанд Жин, Тулааны бурханы эсрэг тулалдахаар боллоо. Огрэ өөрийнхөө жинхэнэ төрхийг гаргаж илүү хүчирхэг болон хувирчээ(тоглогчдын мэддэгээр Жинхэнэ Огрэ - "True Ogre"). Жин Огрэ-г ялж аварга болсон боловч, Тэккэн форсийн салааныхан түүнийг буудаж унагав. Одоо Хэйхачи-д түүний хэрэг үгүй болж өөрийнхөө гараар ач хүүгийнхээ толгойд сүүлчийн сумыг зоолоо.
Гэвч Жиний биед байсан Devil Ген идэвхжиж (ээжийг нь алга болсны дараа Gene эргэн ирж Жиний баруун гарыг тамгалж түүний биед шингэсэн) цэргүүдийг хормын төдийд үгүй хийж, Хэйхачи-г сүмийн ханыг нураан цааш унагав. Хэйхачи амьд үлдсэн боловч тэнгэрт хар жигүүр ургуулсан Жиний Devil төрх түүн рүү сүүлчийн удаа довтоллоо. Жин шөнийн тэнгэрт далавчаа дэвсээр уусан одож, Хэйхачи-д хараад суухаас өөр хийж чадах зүйл байсангүй.

No comments:

Post a Comment

Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.