TEKKEN 4 ТҮҮХ


Төмөр нударга “4”
Өмнөх үйл явдлаас 2 жилийн дараа Хэйхачи болон түүний дор ажилладаг эрдэмтэд Огрэ-гийн цуснаас дээж авч Хэйхачи-гийн Гентай холин түүнийг мөнх болгох туршилт хийж байсан боловч бүтэлгүйтэж.  Гэвч Хэйхачи бууж өгсөнгүй Devil Генийг олж авахын тулд өөрийн ач хүү Жин-ийг эрэх аж.
Мөн тэрээр түүний хүү Казуяа(20 жилийн өмнө үхсэн хүү нь)-гын биеийн үлдсэн хэсэг Мишима Зайбацу-гын гол өрсөлдөгч болох Жи-корпораци-ын байранд хадгалагдаж байгааг мэдээд Тэккэн форсынхныг түүнийг авчруулахаар явуулжээ. Гэвч тэд бүтэлгүйтэж тусгай салааныхныг нэгэн хүн нүцгэн гараараа үгүй хийсэн нь Казуяа байлаа. Түүний биеийн хэсгээс Жи-корпораци түүнийг дахин сэргээж одоо урьд байгаагүйгээр хүчтэй болсон байлаа. Жинийг хаана байгааг олж мэдэж чадаагүй учраас Хэйхачи-гийн судалгаагаа дуусгах ямар ч арга байсангүй(энэ үеэр Жин австрали д бэлтгэл хийж байлаа).
Казуяа Жин хоёрыг гаргаж ирүүлэхийн тулд хэйхачи Төмөр нударга 4 тэмцээнийг зарлав. Энэ удаа ялагчын шагнал Мишима Зайбацу корпораци байлаа. Түүний ч төлөвлөсөн ёсоор Казуяа ч, Жин ч ирж долоо дахь үе дээр тэр хоёр тулалдахаар товлогдсон байсан боловч тэккэн форс-ынхон Жин-ийг барьж Казуяа –г ялсан хэмээн тооцжээ. Эцсийн тулаанд Казуяа Хэйхачи хоёр тулгарч Хэйхачи ялав. Тулааны дараа Хэйхачи Казуяа-г Хон мару( Жин-ийг хорьж буй Мишима дожо )-руу дагуулан явав.
Тэнд Казуяа-гын ухааныг Devil эзэмдэж, галт ууланд шидэгдсэн шөнө алдсан Devil-ийн нэг хэсэг ойрхон байгааг мэдрээд Хэйхачи-г барилгаас гартал цохиж, Жиний Devil генийг өөртөө шингээхийг оролдов. Яг тэр үед Казуяа Devil-ээс өөрийнхөө ухааныг эргүүлэн авсан боловч, тэр ч мөн Жинийг алаад Devil хүчийг өөртөө авахар шийджээ.Казуяа-гын өөрийнг нь доромжлох хоолойг сонссон Жин сэрээд, уур хилэндээ автаж түүнийг тулаанд дуудан ялжээ.
Хэйхачи Жинийг ядарсан байгаа энэ мөчийг ашиглан ялахаар завдсан боловч, Жиний Devil хүч гарч ирэн Хэйхачиг ялж, Хэйхачи-гийн амийг авах эцсийн цохилт хийхийн өмнө Жинд ээжийнх нь тухай дурсамж санагдаж түүнийг зогсоов. Хэйхачи-г хороохгүй байхаар шийдсэн Жин түүнд: “ Ээжид минь л... Казама Жүн-д л таларх“ гэж хэлээд дахин хар жигүүр ургуулан Хон Мару дожо-гийн дээврийг нураан нисэн одож, түүнээс үлдсэн ганц ширхэг цагаан өд Хон Мару-гын дээвэр дээр дэрвэлзэн унах аж.



No comments:

Post a Comment

Манай блогд бүртгэлгүй гишүүд сэтгэгдэл үлдээхдээ доорх сонголтоос Anonymous гэсэн сонголтыг сонгон бичнэ үү.